Манай зочид

52328
ӨнөөдөрӨнөөдөр39
ӨчигдөрӨчигдөр46
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт85
Энэ сардЭнэ сард1177
НийтНийт52328

Нэвтрэх

LOG IN

 

            ОБЕГ-ын харъяа Булган аймаг дахь УНСалбар нь 2001 оны 12-р сард ХХАА-н Яамны шийдвэрээр өвс тэжээлийн улсын нөөц бүрдүүлэх зорилготой байгуулагдаж, улмаар МУ-ын Засгийн газрын 2004 оны 51-р тогтоолоор ОБЕГ-ын  харъяа Булган аймаг дахь Улсын нөөцийн салбар болон харъяалал өөрчлөгдөн  өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Одоо тус салбар 8-н орон тоотой. /Дарга, нябо, нөөцийн мэргэжилтэн, нярав, бичиг хэрэг , харуул-4, Салбарын материаллаг бааз жил ирэх тусам сайжирч, ажиллах нөхцөл дээшилж, 58-н толгой бог мал, 0.04 га-д төмс хүнсний ногоо тарьж, хадлангийн үеийн хүнсний асуудлыг шийдвэрлэхэд тус дэм болж байна.

Тус салбар нь Булган аймгийн Булган сумын 1-р багийн нутагт аймгийн төвөөс урагш 3км –т Тамгын толгойн өвөрт 1.86 га газар эзэмшин байрлаж байна.

Орон тоо, боловсролын талаар

 Салбар нь нийт 8-н ажилтантай. Үүнээс удирдах ажилтан -1, гүйцэтгэх ажилтан- 3, үйлчилгээний ажилтан -4 тэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийт ажилчдын 6 буюу 75 хувь нь эрэгтэй, 2 буюу 25 хувь нь эмэгтэй. Дээд боловсролтой -4 албан хаагч, үүнээс бакалаврын зэрэгтэй-4, бүрэн дунд боловсролтой 4 албан хаагч  тус тус үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

Салбарт ашиглагдаж байгаа барилга, байгууламжийн танилцуулга

1984 онд уурын зуухны зориулалтаар ашиглалтанд орсон 2003 онд 123,5 м2 талбайг конторын зориулалтаар засварлан ашиглаж байна. Даргын өрөө, нягтлан, нярав бичиг хэргийн өрөө, нөөцийн барааны мэргэжилтний өрөө сургалтын өрөө, халуун усны өрөө гэсэн 5 тасалгаатай. Хуучин хавтай нуруутай байсныг 2010 онд өөрсдийн хүчээр засварлан шувуу нуруутай болгож, цонхнуудыг сольж вакумжуулсан. 2012 онд конторын дотор талыг засварлан ажлын байрны тохижилтыг сайжруулсан. Обьектын халаалтын зуухтай.

Өвс, тэжээл хадгалах зориулалт бүхий 1000 тн-ын агуулах нь анх 1982 онд ашиглалтанд орсон. 9206,8 мэзлэхүүнтэй, нийт 2392 м2 талбайтай, суурийн хэмжээ 2392 м2 талбай бүхий агуулах юм. 2008 онд улсын төсвийн хөрөнгөөр дээврийг сольж засварласан. агуулахыг бүхэлд нь  гэрэлтүүлэгтэй болгож, өвс, тэжээлийг стандартын дагуу хаягжуулан хураасан.

 

1979 онд 6 машины багтаамжтай гражийн зориулалтаар баригдаж байсан ба 2011 болон 2012 онуудад уулсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлаж шувуу нуруу босгон дээвэрлэж, хаалга, цонхыг сольж, дотор талын шалыг цутгаж, ханыг шавардан шохойдож 2011 оноос 40 тн-ын агуулахын зориулалтаар ашиглах болсон. Нийт 256 м2 талбайтай.

1988 онд орон сууцны зориулалтаар ашиглалтанд орж байсан. 30 м2 талбайтай. 2002 онд засварлан ханын пийшингээр тусгаарлаж, нэг өрөөг албан тасалгаа, нөгөө өрөөг ажилчдын цайны газрын зориулалтаар ашиглаж байгаад 2004 оноос албан контортой болж тус өрөөг буудлын албан ажлаар холоос ирсэн хүмүүсийг амраах зорилго бүхий буудлаар ашигласаар ирсэн. Тус байшин нь обьектын халаалтанд холбогдсон.

Харуулын байр хуучин сэлбэгийн складын зориулалтаар 1984 онд ашиглалтанд орсон бөгөөд 2012 он хүртэл складны үүрэг гүйцэтгэж байгаад тус онд засварлан дээвэр, хаалга цонхыг сольж, дотор талыг шавардан, будаж, шалыг цутган паркетласан. Хашааны хаалгыг мөн онд хуучин сараалжин хаалгыг буулган, рам зангидан гагнаж төмрөөр роелкон дугуй бүхий бат бөх хашааны хаалгыг мөн хийсэн.                      

 

Тус харуулын байр нь хуучин хангамжийн үед харуул хамгаалалтын зориулалтаар 1984 онд анх ашиглалтанд орж  байсан. 2001 оноос Улсын нөөцийн салбарт ашиглагдаж ирсэн ба жил бүр урсгал засвар хийдэг. Харуулын байр нь 4 м2 талбайтай 4 хүний багтаамжтай. Дулааны улиралд тус өндөрлөгөөс харуул хамгаалалтын албан хаагчид обьектоо хардаг.

Гүний худаг усан сангийн зориулалтаар 1980 онд ашиглалтанд орсон. Насосыг 27 метрийн гүнд байрлуулсан ба гүний насосоор усаа татдаг. Цооногийн гүн нь 32 метр ба худгийн байр нь блокоор баригдсан. Оросын ЭЦВ насос ашигладаг. 2010 онд шатсаныг 2011 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч байрлуулсан.  

Зуслангийн байшинг  2009 онд албан хаагчдын нийгмийн асуудыг шийдвэрлэх зорилгоор барьж,  ашиглалтанд оруулсан. 16 м2 талбайтай амрах зориулалт бүхий обьект юм. Жил бүр 7-9 сард албан хаагчдыг гэр бүлээр нь амраадаг.

Хийж гүйцэтгэсэн бүтээлч ажил

2003 онд салбарын хашааг шинэчлэн бетон хашаа барьсан.

2004 онд салбарын харуулын байр, гэрэлтүүлгийг өөрсдийн хүчээр барьж ашиглалтанд оруулсан.

2005 онд уурын зуухны барилгад өөрсдийн хүчээр засварлан конторын барилгатай болсон.

2006 оноос салбарын гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор галын булан, техник хэрэгслээр хангаж, гал түймэр эсэргүүцэх иж бүрэн системтэй болсон.

Усны резерварь суурьлуулж ашиглалтанд оруулсан.

Хуучин конторын барилга засвалаж, цайны газар, амрах байр байгуулсан.

2007 онд конторын барилгад засвар хийж, ажилчидын халуун ус, саун ашиглалтанд оруулсан.

Обьектийн уурын зуух хийж  ашиглалтанд оруулсан.

Жил бүр 0.04 га-д хүнсний ногоо тариалж ашигладаг.

Салбарын гал түймэртэй тэмцэх ажлыг сайжруулах зорилгоор ОБГ-тай хамтарч, иж бүрэн дадлага сургуулийг жил бүр тогтмол хийж ирсэн.      

 

2008 онд улсын хөрөнгө оруулалтаар 1000 тн-ын агуулахын дээвэрт их засвар хийж хүлээн авсан.

Агуулахад тэжээл хураах тавиурыг өөрсдийн хүчээр хийсэн.                        

 

Салбарын хашаанд хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй байдлыг хангах зорилгоор дохио санамж  хийж  байрлуулсан.

Нөөцийн өвс, тэжээлийн хадгалалтын горимыг  сайжруулах зорилгоор өвс тэжээлийг бүтээлэгтэй болгосон.

2010 онд конторыг өөрсдийн хүчээр засаж шувуу нуруутай болгосон.

2011 онд 6  машины гражийг засварлан 50 тн-ийн агуулах болгон ашиглалтанд оруулсан.

2012 онд Салбарын контор харуулын байр, гүний худаг, хашааны хаалганд тус тус иж бүрэн засвар хийсэн.

2014 онд Нөөцийн бараа материалын хамгаалалтыг сайжруулах зорилгоор Орхон аймгийн ”ДАТА КОМПЬЮТЕР СЕРВИС”компаниар сүүлийн үеийн үзүүлэлт сайтай 3 ш  камер суурилуулж байгууллагын гадна дотно орчин, хөдөлгөөнийг хянах бүрэн боломжтой болсон.

Алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг тав тухтай болгох зорилгоор салбарын дотор ОО болон угаалгын өрөө гарган хэрэглэгдэх материал хана, шалны плита 132 ш, лампир 10 ш, толь, гар хатаагч, угаалтуур, суултуур комыг худалдаж аван засварлаж ашиглалтанд оруулсан.

 

Цайны газрын хуучин хар цаасан дээвэр олон жил ашиглагдсаны улмаас шаардлага хангахаа больж  борооны ус гоождог  болсон тул 5,2*5,5 харьцаатай дээврийг хуулан сүүлийн үеийн төмрөөр дээвэрлэсэн.

Манайд

Бидэнд 34 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Цаг агаар

 

Нэвтрүүлэг

You must have the Adobe Flash Player installed to view this player.
You must have the Adobe Flash Player installed to view this player.

Сүлдэнд мөнхөрсөн эр зоригийн алба

You must have the Adobe Flash Player installed to view this player.

The Best Bookmaker Betfair Review FBetting cvisit from here.

Холбоо барих
© Булган аймгийн Онцгой байдлын газар