Манай зочид

54022
ӨнөөдөрӨнөөдөр40
ӨчигдөрӨчигдөр40
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт80
Энэ сардЭнэ сард1291
НийтНийт54022

Нэвтрэх

LOG IN

АВРАХ ГАЛ УНТРААХ 50-Р АНГИЙН ТАНИЛЦУУЛГА

Мод бэлтгэх боловсруулах үйлдвэрлэлийн гал түймрийн аюулын нөхцөл байдлын онцлог, Хялганат хороо өргөжин тэлж хүн ам өсөн нэмэгдсэн зэрэг хүчин зүйлийг харгалзан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 03-р сарын 15-ны өдрийн 63-р тогтоолоор Мод бэлтгэлийн аж ахуйг түшиглэн гэрээт гал командыг 21 нэгжтэй ,галын тусгай зориулалтын 2 автомашин , МП-1600 мотопомп, бусад дагалдах багаж зэвсэглэмжтэйгээр байгуулж, гал командын анхны даргаар ахмад Г.Жамбалдорж, ээлжийн бага даргаар ахлагч З.Пүрэвдорж, Л.Бадарч,ахлагч Ш.Дашжамц, Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ахмад Я.Жамбалжав нар томилогдож, уг гал командын суурь тавигджээ. Энэ үед Хялганат хороо 4240 хүнтэй 995 өрхтөй модон хийц бүхий  2 давхар 35 сууц, 42 дан барилгатай байлаа. Тус анги нь байгуулагдсан цагаас Эрдэнэт хотын ГТТА-ны харъяанд 1995 оноос Булган аймгийн ГТТА-ны мэдэлд шилжин бүтэц зохион байгуулалтын хувьд өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна. Гал унтраах үе үеийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг дурьдвал:

Ахмад Г.Жамбалдорж 1976-1984 он              Хошууч Л.Бадарч 1995-1997 он

Дэслэгч Л.Бадарч 1984-1988 он                    Хошууч С.Мөнхбазар 1997-2003 он

Хошууч Ж.Цэдэв 1988-1993 он                      Дэслэгч Г.Батболд 2003-2005 он

Дэслэгч Ү.Жумба 1993-1994 он                     Онцгой байдлын дэд хурандаа Ц.Энхбаяр

                                                                         2005-оноос одоог хүртэл ажиллаж байна.

 

 

Хамт олны ололт амжилтаас: Тус ангиас ахлагч Р.Нямсүрэн, иргэн Эрдэнэбаатарын 2 хүүхдийн амийг гал түймрийн аюулаас аварч “Онц гал сөнөөгч” тэмдэгээр шагнагдсан түүхтэй. Улс орны хэмжээгээр өрнөж байсан “Социалист хөдөлмөрийн байгууллага” болсон юм. Галын техник спортоор А.Дашжамц , Р.Нямсүрэн, Ж.Олдох нар 1-р зэргийг биелүүлж байсан ба удаа дараагийн тэмцээнд 1-3-р байрыг тогтмол эзэлж алт,мөнгө,хүрэл медалиар шагнагдаж байжээ. Гал унтраах ангиас Галын  Техникийн сургуульд  Б.Лхагвасүрэн суралцаж төгссөн ба Л.Бадарч, Баясгалан, Ё.Одонбаатар, П.Буянжаргал  нар офицерын эгнээнд дэвшин орж дэслэгч цол хүртэж, хөдөлмөрийн амжилтаараа 1978 онд гал сөнөөгч  О.Пүрэвсүрэн ,1979 онд команд хамт олноороо 3-р байр , 1981 онд гал сөнөөгч О.Пүрэвсүрэн, 1983 онд ахлагч О.Ёндонжамц, 1984 онд жолооч ахлах ахлагч Л.Содномжамц, 1988 онд бага дарга ахлагч Р.Нямсүрэн нар НАХХ, НАХГ-ын “хөдөлмөрийн аварга, 2007 онд дэд хурандаа Ц.Энхбаяр ОБЕГ-ын “Тэргүүний ангийн захирагч”-аар   шалгарч байсан нь түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлджээ. Манай хамт олны дундаас хошууч Г.Жамбалдорж агсан, Л.Бадарч,хошууч Ж.Цэдэв нар  “Байлдааны гавъяаны улаан тугийн одон” бусад одон медаль дэд хурандаа Ц.Энхбаяр, ахлах ахлагч А.Ёндонжамц, ахмад Ч.Энхамгалан,ахлах ахлагч Н.Цэнгэлбаяр нар нь “Онц гал сөнөөгч” цол тэмдэгээр мөн 2006 онд дэд хурандаа Ц.Энхбаяр нь Онцгой байдлын тэргүүний ажилтан, Ардын хувьсгалын 90 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн Чингисийн одон,бусад ойн медалиудаар энгэрээ мялааж хамт олноороо хошуучлан ажиллаж байна. Тус гал унтраах анги нь өнөөгийн байдлаар төрийн тусгай албаны 36-н алба хаагчтай, тусгай зориулалтын галын автомашин 5, шуурхай албаны автомашин 2,албаны хэрэгцээнд 3 компьютер 3, холбооны зориулалттай гар болон суурин станцууд, сансрын холбооны Иридиум утас, уснаас хүн аврах зориулалт бүхий моторт завь 3, аврах хантааз, аяны майхан, бага оврын цахилгаан үүсгүүр хээрийн түймэр унтраах төрөл бүрийн багаж зэвсэглэмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Булган аймгийн онцгой байдлын газрын аврах гал унтраах 50-р анги нь энэ хугацаанд парк шинэчлэн хийснээр Солонгос, Хятад улсын галын автомашин ба бусад гамшиг осол дээр ажиллах тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэн ажиллаж байна.  

Манайд

Бидэнд 41 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Цаг агаар

 

Нэвтрүүлэг

You must have the Adobe Flash Player installed to view this player.
You must have the Adobe Flash Player installed to view this player.

Сүлдэнд мөнхөрсөн эр зоригийн алба

You must have the Adobe Flash Player installed to view this player.

The Best Bookmaker Betfair Review FBetting cvisit from here.

Холбоо барих
© Булган аймгийн Онцгой байдлын газар