Манай зочид

54010
ӨнөөдөрӨнөөдөр28
ӨчигдөрӨчигдөр40
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт68
Энэ сардЭнэ сард1279
НийтНийт54010

Нэвтрэх

LOG IN

БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ХЯНУУЛАХАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

          Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг өөрчлөх, засварлахдаа гал түймэртэй тэмцэх, асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах,

18 дугаар зүйлийн 18.1 Барилга байгууламжийн хийц бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна,

19 дүгээр зүйлийн 19.1 Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт, бусад техникийн нормативыг албан тушаалтан, иргэд үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах үүрэгтэй,

20 дугаар зүйлийн 20.1 Барилга байгууламж, объектын зураг төсөл зохиох, барилга барих, засварлах хийц бүтээцийг өөрчлөх, техник технологийг шинэчлэхэд галын аюулгүй байдлын шаардлага /стандарт, техникийн норматив/-ыг дагаж мөрдөнө гэсэн заалтууд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын “Журам батлах тухай” 29 дүгээр тушаалыг үндэслэн барилга байгууламжийн зураг төсөлд галын аюулгүй байдлын хангуулах чиглэлээр шүүмж, дүгнэлт, зохих зөвшөөрлийг олгоно.

Барилгын зураг төсөлд хяналт хийгээд олгосон галын аюулгүй байдлын мэргэжлийн зөвшөөрөл нь барилгын зургийн нүүр хуудас, бусад холбогдох хуудас дээр дарсан гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагчийн тэмдэг /эсхүл зөвшөөрөв гэсэн тусгай тэмдэг/, гарын үсэг, зураг хянасан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн зураг төсөл хянасан тухай дүгнэлт, бусад холбогдох хуудсан дээр дарсан дардастай хамт хүчинтэйд тооцогдоно.

Барилгын зургийн төслийг хянах хугацаа:

         – Томоохон хэмжээний байгууламж, цогцолбор, онцгой хийц бүтээц, техникийн шийдэл бүхий барилга байгууламжийн зургийг ажлын 10 хоногт .

        -  Ердийн барилгын иж бүрэн зураг төслийг ажлын 5 хоногт.

         – 3000 куб.м-ээс бага багтаамж бүхий барилга болон өргөтгөл, нэмэлт өөрчлөлтийн зургийг 1-3 хоногт багтаан хянана.

Барилгын зураг төсөл хянуулах иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын бүрдүүлэх материалын жагсаалт:

-Барилгын зурагт хяналтхийлгэххүсэлт
- Тухайн барилга байгууламж баригдах газар
олголтынзахирамж
- Мэргэжлийн комиссын хурлын схем
зураг
- Барилгын иж бүрэн зураг
- Техникийн нөхцөл /УСУГ, УБДШ, УБЦТС-ийн
техникийннөхцөл/

- Зураг төсөлгүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл

- Зураг төсөл хяналтын хураамж төлсөн баримт

 

 

6. Байгууламжийн эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ, гамшгаас хамгаалах  төлөвлөгөө хийх үйлчилгээ

Шаардлагатай мэдээллүүд

1. Объектын албан ёсны нэр хаяг, байрлал /газар зүйн мэдээлэлийн  системд  байгаа /

2. Кадастрын зураглал /Объектын  нөхцөл байдлаас хамаарч 1-2 километрийн хүрээ хамарсан байх /

3. Барилгын зураг  /доорхи зурагнууд иж бүрнээр орно/

                           - Архитектурын зураг

                           - Ажлын зураг

                           - Хийц бүтээцийн зураг

                           - Сантехникийн зураг

                           - Цахилгаан, холбоо, дохиололын зураг

4. Барилга барьсан газрын геологийн дүгнэлт

                 . Ашиглалтанд орсон огноо, их засвар, өргөтгөл,  шинэчлэл хйисэн талаар болон цахилгаан, холбоо, дохиолол, сантехникийн шинэчлэл өөрчлөлт хийж байсан талаархи нарийвчилсан мэдээлэл

6. Барилгыг бүхэлд нь оффисийн зориулалтаар ашигладаг эсэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бол тэдгээрийн тухай тодорхой мэдээлэл /аль давхарт  хэдэн тоот өрөө, зааланд ямар үйлчилгээг ямар бодис, материал ашиглан явуулдаг,  технологи, бодис материалын хэмжээ ..г.м / -г багтаасан байх

               7. Нэг удаад байж болох хүмүүсийн хамгийн их болон хамгийн бага  дундаж тоог өдөр, шөнийн гэсэн 2 хувилбараар гаргах

               8. Хулгай, гэнэтийн халдлагаас хамгаалах дохиололын системд холбогдсон  бол ямар зарчмаар мэдээлэл дамжуулдаг, хариу арга хэмжээг хэрхэн авах, ашиглалтанд орсон он сар өдөр, ашиглалтын хугацаа, ашиглалтын өнөөгийн байдал

               9. Галын дохиололын болон гал унтраах автомат системтэй эсэх, тэдгээр нь ямар зарчмаар ажилладаг, гал унтраах үйл ажиллагаанд ямар төрлийн бодис ашигладаг талаартооцоо судалгаа гаргасан байх

               10. Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн, мэргэжлийн байгууллагатай хамтарсан сургалт дадлага явуулсан тухай

БУЛГАН АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТЫН ТАСАГ

 

 

Манайд

Бидэнд 29 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Цаг агаар

 

Нэвтрүүлэг

You must have the Adobe Flash Player installed to view this player.
You must have the Adobe Flash Player installed to view this player.

Сүлдэнд мөнхөрсөн эр зоригийн алба

You must have the Adobe Flash Player installed to view this player.

The Best Bookmaker Betfair Review FBetting cvisit from here.

Холбоо барих
© Булган аймгийн Онцгой байдлын газар