Дадлага сургууль
сумын хэмжээнд газар хөдлөлтийн сургууль хийлээ.
Орхон голд цөмөрсөн авто машиныг гаргаж байгаа нь
2014 оны 12 сар баярын хурлын дараа шагнал авсан алба хаагчид
7 хоног бүрийн 5 дахь өдөр сургалт хийж байна.
Харуул ээлж өдөр тутмын дасгал сургууль
Салааны болон хувь хүний бэлэн байдлын үзлэг
Булган аймгийн Онцгой байдлын газар

10 жилийн ойд зориулсан баримтат кино

Манай зочид

49778
ӨнөөдөрӨнөөдөр42
ӨчигдөрӨчигдөр46
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт236
Энэ сардЭнэ сард1967
НийтНийт49778

Нэвтрэх

LOG IN

   

  Хутаг-Өндөр суманд Гамшгаас хамгаалах сургууль, дадлага хийгдлээ

            Аймгийн Засаг дарга, Хутаг-Өндөр сумын Засаг даргатай 2015 онд байгуулсан гэрээний дагуу ОБГ-аас орон нутагтай хамтран “Болзошгүй гамшгийн үед нутгийн удирдлагын үйл ажиллагаа” сэдвээр 2015 оны 05 сарын 25-27-нын өдрүүдэд гамшгаас хамгаалах сургууль, дадлага хийлээ.

            Сургуулийн бэлтгэл ажлыг хангуулахаар ОБГ-ын орлогч, УСХТ-ийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Ууганбаяраар ахлуулсан ОБГ, ЭМГ, НЭмнэлэг, МХГ, ХХААГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг 2 өдөр чиглэлийн дагуу сургалт хийж,   зааварчилгаа  өгч ажиллаа.

           Сургууль, дадлагын хугацаанд сумыг Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, сумын Ерөнхний зориулалттай мэргэжлийн ангийн жигдрэлт, хувийн бэлтгэл, үүрэг гүйцэтгэх багаж зэвсэглэмжийн бэлэн байдлыг үзэж, “Яаралтай цуглар ” дохигоор 6 удаа цуглуулж бэлэн байдлыг шалгалаа.  

            Сургуулийн бодлого төлөвлөгөөний дагуу сумын удирдлага бүрэлдэхүүн газар хөдлөлт, хүн, мал, амьтны халдварт өвчин, ой хээрийн түймэр, объектын гал түймэр гарсан үед авах арга хэмжээ зэрэг цагийн байдлууд дээр ажиллах, хүн, мал, амьтны халдварт “Хорт саласт халуурал”, “Шувууны томуу” өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг бодит байдлаар үзүүлэх дадлага сургууль, Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн объектын гал түймэр унтраах, нурангид дарагдсан нэрвэгдэгчдийг аврах, анхны тусламж үзүүлэх, нэрвэгдэгчдийг аюулгүй тээвэрлэх, нүүлгэн шилжүүлэх, гамшгийн голомтод хэв журам сахиулах, механикжуулсан бүлэг хэрхэн үүрэг гүйцэтгэх зэрэг дадлага сургуулийг бодит байдлаар хийж амжилттай зохион байгууллаа.  

   

 

Манайд

Бидэнд 25 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Цаг агаар

 

Нэвтрүүлэг

You must have the Adobe Flash Player installed to view this player.
You must have the Adobe Flash Player installed to view this player.

Сүлдэнд мөнхөрсөн эр зоригийн алба

You must have the Adobe Flash Player installed to view this player.

The Best Bookmaker Betfair Review FBetting cvisit from here.

Холбоо барих
© Булган аймгийн Онцгой байдлын газар